Хятадын эрдэмтэд “Chang'e 5” сансрын хөлгийн дэлхий рүү авчирсан сарны хөрсний дээжид шинэ төрлийн эрдэс илрүүлсэн тухай БНХАУ-ын сансар судлалын газар мэдээлжээ.
Шинэ эрдсийг “Чанье чулуу” хэмээн нэрлэсэн байна. Энэ нь хүн төрөлхтний саран дээр илрүүлсэн зургаа дахь шинэ төрлийн эрдэс болж байгаа бол Хятад нь дэлхийн дагуул дээр шинэ төрлийн эрдэс илрүүлсэн гурав дахь улс болж байна.
Сарны хөрсний дээжид судлаачид 10 микрон хэмжээтэй монокристал илрүүлж, бүтцийг нь тодорхойлжээ. “Чаньэ чулуу” нь фосфор агуулсан эрдэс гэнэ. Эл эрдэс нь сарны базальтад агуулагддаг гэж Хятадын эрдэмтэд үзэж байна.
“Chang'e 5” хөлгийг 2020 оны арваннэгдүгээр сарын 24-нд Хайнань арлаас хөөргөсөн. Эл хөлөг дэлхий рүү 1731 г сарны хөрс авчирчээ. БНХАУ сүүлийн 44 жилд сарны гадаргуугаас геологийн чулуулаг тээвэрлэж авчирсан анхны улс болж байна.
Сэтгэгдэл ( 0 )