Ассанж дурсамжийн ном бичихээ болив

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 09

Викиликс сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж дурсамжийн ном бичих санаагаа орхижээ. Дурдатгалыг нь америкчууд ашиглан, түүнийг өөрийг нь АНУ-д шилжүүлэн авчирч магадгүй гэж болгоомжлон ийнхүү шийдсэн аж. Энэ талаар “The Guardian” сонин нэрээ хэлэхийг хүсээгүй сэтгүүлчийн хэлснийг иш татан мэдээлсэн байна.

Ассанж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Америкийн “Knopf”, Британийн “Canongate” гэдэг хэвлэлийн компаниудтай намтраа хэвлүүлэх талаар гэрээ байгуулжээ. Гэрээ байгуулснаар Ассанж 1.5 сая гаруй долларын ашиг олно гэж мэдээлж байсан. “Би ном бичихийг хүсээгүй, гэхдээ би шүүх ажиллагааны зардалд 200 мянган фунт стерлинг зарцуулаад байгаа. Харин одоо надад өөрийгөө болон Викиликс сайтаа хамгаалах хэрэгтэй байгаа учраас бичих хэрэгтэй боллоо” хэмээн Ассанж тухайн үед ярьж байсан гэнэ.

Энэ оны хоёрдугаар сард Британийн шүүх Ассанжийг хүчингийн хэрэгт буруутгаж буй Шведийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзсан юм. Түүний хэргийн давж заалдах шатны хурал ирэх долоо хоногт болж магадгүй байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top