Шведийн мэс засалчид хиймэл мөгөөрсөн хоолой шилжүүлэн суулгах мэс ажилбарыг түүхэнд анх удаа амжилттай хийлээ. Энэ тухай Британийн Би-Би-Си радиостанц мэдээлсэн байна. Хиймэл мөгөөрсөн хоолойг нано бүтэцтэй материалаар Британийн нийслэл хотын нэгэн лабораторид “ургуулжээ”. Дараа нь уг хиймэл эрхтнийг өвчтөний тархины ясны тулгуур эсээр хучихын тулд Шведэд авчирсан байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр ийм мөгөөрсөн хоолойг тусгай нөхцөлд хэдхэн хоногийн дотор ургуулдаг ажээ.
Ургуулах технологийн гол үндэс нь мөгөөрсөн хоолойн хэлхээг тухайн хүний мөгөөрсөн хоолойн бүтэцтэй яг адилхан байхаар загварчлах явдал юм. Үүний тулд Лондоны Их сургуулийн мэргэжилтнүүд мөгөөрсөн хоолойн хорт хавдраар өвчилсөн 36 настай өвчтөний эрхтний гурван хэмжээст зургийг авсан байна. Түүнд хэдийгээр химийн болон туяаны зохих эмчилгээг хийсэн боловч хавдрын хэмжээ нь томорсоор амьсгалахад хүндрэлтэй болж эхэлжээ. Шинэ арга технологийн давуу тал нь донор хүлээж цаг алдахгүйгээс гадна хиймэл мөгөөрсөн хоолой нь хүний бие организмд маш хурдан зохицдог байна. Өнгөрсөн сарын эхээр мэс засал хийлгэсэн үйлчлүүлэгчийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд өчигдөр эмнэлгээс гарчээ. Уг мэс засал 12 цаг үргэлжилсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )