ОХУ-ын байгалийн хийн монополь "Газпром" компани БНХАУ-д нийлүүлэлт хийхэд бэлэн байна гэж мэдэгдлээ. Гэхдээ дор хаяж 40 тэрбум ам.долларын зээл өгсөн тохиолдолд л нийлүүлэх юм байна. "Ведомости" сонинд энэ талаар мэдээлсэн байна. Хоёр тал "Алтай" гэх байгалийн хий дамжуулах хоолойг ашиглалтад оруулах талаар дөрвөн жилийн турш хэлэлцээр хийж байгаа ч одоо болтол эцэслэж чадаагүй л байгаа юм. БНХАУ 1000 мЗ хийг 280 ам.доллараас илүүгүй байлгах тогтвортой байдлын гэрээ шаардаж байгаа бол ОХУ 350 ам.доллараар зарах сонирхолтой байгаа билээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр эхэлсэн 2006 оны үед төслийн нийт зардал 13.6 тэрбум ам.доллар гэж тооцож байжээ. Ямар учраас ийм их мөнгө зээлэх болсон, юунд зарцуулах зэрэг нь одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )