Парисын прокурор ОУВС-гийн тэргүүн асан Доминик Стросс Канд эрүү үүсгэн шалгах шийдвэрийг гаргажээ. Түүнд хүчиндүүлэх шахсан гэх Тристан Банон өнгөрсөн даваа гарагт шалгуулах хүсэлтээ гаргаад байсан юм. Хэрвээ баримт нотолгоо байхгүй бол эрүү үүсгэх шийдвэр гардаггүй ч аман ярианаас өөр баримтгүй, гэрчгүй хэргийг энэ удаа шалгахаар болсон нь Стросс Каны улс төрийн дайснуудын явуулга гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Тэр ч байтугай намын нөхөд нь хорлож байгаа гэсэн яриа ч гарч буй. Учир нь тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхийг энэ сард намаасаа олж авах ёстой юм. Тристан, Стросс Каны хэрэг 2005 онд гарсан гэх бөгөөд эмэгтэй тухайн үед өндөр албан тушаалтантай тэрсэлдэж, карьертаа саад учруулахыг хүсээгүй учир цагдаад хандаагүй аж. Харин Нью-Йоркийн зочид буудлын эмэгтэйтэй холбоотой дуулиан дэгдсэний дараа гомдлоо тайлахаар шийджээ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )