АНУ-ын Өмнөд Дакота мужийн цагдаа нар Ерөнхийлөгчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан этгээдийг баривчилжээ. Хэрэгтэн нь Жеймс Маквей гэгч байсан бөгөөд 75 настай хөгшний амь насыг бүрэлгэсэн хэрэгт шалгагдаж байхдаа Ерөнхийлөгч Барак Обамаг хөнөөхөөр төлөвлөж байсан гэж мэдүүлсэн юм байна. Түүнийг олон нийтийн анхаарлыг татах гэж ингэсэн гэж үзэх хүмүүс байгаа ч хууль хяналтынхан зохих журмын дагуу шалгалт явуулж байгаа юм байна. Тэрбээр "Ерөнхийлөгчийг хөнөөх төлөвлөгөөг шоронд хоригдож байхдаа боловсруулсан" гэж мэдүүлсэн аж. Ж.Маквей машин олохын тулд хэн нэгнийг хөнөөж, Вашингтоныг зорихоор төлөвлөж байсан гэнэ. Жеймс Маквейн энэ сүрдүүлэг анхных биш бөгөөд тэрбээр 2009 онд мөн л дэд ерөнхийлөгчийн амь насанд халдана гэж заналхийлж, машин хулгайлсан хэрэгт холбогдож байжээ. Мөрдөн байцаагчид дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор Жеймс Маквей болон түүний гэр бүлийнхнийг байцааж байгаа гэнэ.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )