Ботсвана Каддафиг баривчлахыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 09

Ботсвана Улс Ливийн удирдагч Муаммар Каддафиг баривчлах олон улсын тогтоолыг үл ойшоож буй Африкийн холбооны шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Өнгөрөгч долоо хоногт Африкийн холбоо гишүүн орнуудаа Олон улсын эрүүгийн шүүхийн гаргасан тогтоолыг дэмжихгүйгээр Ливийг хямралаас гаргах гарцыг тус бүрдээ эрэлхийлжээ. Ботсванын Засгийн газрын төлөөлөгч Жефф Рэмси "Ассошейтэд Пресс" агентлагт "Ботсвана Ливид хүний эрх ноцтой зөрчигдөж байгаад санаа зовохын зэрэгцээ Каддафиг баривчлахыг дэмжиж байна. Учир нь манай улс Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон. Тиймээс бид гэрээнд заасан үүргээ хүндэтгэж байна" гэжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top