Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт Дарханы замын явцын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сайдын ажлыг хүлээн авснаас хойш 20 гаруй хонож байна. Энэ хугацаанд Дарханы замын хатуу хучилттай зам 20 гаруй км-ээр нэмэгдлээ. Нийт 204 км замаас 160 орчим км нь хатуу хучилттай боллоо. Хүйтрэхээс өмнө амжлаа амжуулах шахуу төлөвлөгөө гаргасан. Аравдугаар сарын 30-ны дотор үлдсэн 40 км замыг хатуу хучилттай болгож, хоёр урсгалтай дөрвөн эгнээ замын нэг урсгал хоёр замыг нээж, шороон замаар зорчихгүй болгохыг зорин ажиллаж байна.
Дөрвөн эгнээ замыг 2023 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.
Сая цементийн тасалдал хомсдол үүсэж, үнэ өслөө. Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр наймдугаар сарын 15-наас хойш зогссон. Энэ хугацаанд замын ажилд цементийн тасалдал үүссэн. Хомсдолыг шуурхай нөхөх зорилгоор "МАК", "Монцемент", "Налгар түшиг" зэрэг үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ ярилцаж, дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан.
Үндэсний үйлдвэрлэгчид маань Дарханы замын ажлыг цементийн дутагдлаас болж зогсоохгүй хангах үүрэг хүлээсэн. Өдөрт 1000 орчим тонн цемент авахад Дарханы замыг аравдугаар сард багтаан нээх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Цементийн хомсдолтой холбоотойгоор үнэ нэлээд өссөн. Дарханы замын ажилд задгай цементийг тонн тутамд 280 мянга, ууттайг 320 мянган төгрөгөөр нийлүүлж байна. Зах зээл дээрх хомсдолоос үүдэж үнэ үүнээс илүү өссөн. Цементийн хоёр үйлдвэр өдөрт 6000 тонн цемент үйлдвэрлэдгээсээ 1000 тонныг нь Дарханы замын ажилд нийлүүлэхээр боллоо" гэв.
Сэтгэгдэл ( 5 )
Цаг хугацаа нөхцөл байдал нь тэгж хучилт хийж байгаа хугацаатай таарсан болохоос энэ нэг ЖДҮ, Концесс шаасан хулгайч нэмэр болсон нь юу л бол
Нэг хоногт 1 км зам тавьдаг юм байна. Түүнийг нь мэдсэн бол аль эрт сайд болгодог байж кк.
Энэ хүн хийхгүй замын компани хийх байхаа
Энэ хүнийг чадна гэж хэзээч итгэхгүй бнаа энэ чинь ашигч гишүүн улсад хэрэгтэй юм хийхүү гурилдаад орхиноо
Зам нь ашиглалтанд орох тухай сайн мэдээ сонсоход сайхан байна. Дараагийн нэг хийх чухал ажил бол замын хажуугаар 5 жилд гаргасан шороон замаа засаж, нөхөн сэргээлт хийж, байгалийн унаган төрхөнд нь оруулах томоохон ажил байгаа шүү. Хариуцлагагүй эрх баригчдын уршгаар элэг зүрх өвдөхөөр болсон доо байгаль эх маань