Фейсбүүк видео чаттай болно

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10

Нийгмийн харилцааны Фэйсбүүк цахим хуудас “Skype”-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Уг гэрээний дүнд Фэйсбүүк шинээр видео чатын үйлчилгээ нээхээр зэхэж байгаа аж. “Skype”-ийн гүйцэтгэх захирал Тони Бэйтсийн хэлж буйгаар зургаан сарын дараа Фэйсбүүкийн 750 сая хэрэглэгч видео чат ашиглах боломжтой болох нь. Уг чатыг “Skype”- ийн үйлчилгээнийхтэй ижил нөхцөлөөр ашиглах бөгөөд групп үүсгэн, дүрсээ харж ярилцах боломжтой юм байна. Фэйсбүүкийг үндэслэгч Марк Зукербэрг уг үйлчилгээг нийгмийн цахим хуудасны шинэ үеийн эхлэл хэмээжээ. Уг үйлчилгээг ашиглахын тулд компьютерийн видео камертай байхад л болох бөгөөд эл үйлчилгээнд зориулсан шинэ цэс нэмэхээр төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top