Лула Кора Хүүд одоогоос 40 жилийн өмнө гэр бүлийн маргаан хийсний улмаас гэрээсээ гараад эргэж ирээгүй байна. Хэдийгээр гэрийнхэн нь түүнийг алга боллоо гэж цагдаад мэдээлэл өгсөн ч олдоогүй байна. Арга тасарсан гэр бүлийнхэн нь түүнийг оршуулах бодолтой байсан ч больсон гэнэ. Улмаар эрэн хайх ажиллагааг албан ёсоор зогсоосон бөгөөд, өнгөрсөн сарын 30-нд хэргийг дахин нээсэн байна. Хэргийг дахин нээсний ачаар Лулаг хотын тоосгоны үйлдвэрээс олсон байна. Түүнийг олох үед сэтгэцийн өвчтэй болсон нь тогтоогдсон байна. Хэдийгээр Лулад ДНК-ийн шинжилгээ хийж мөн эсэхийг нь тогтоогоогүй ч 40 жилийн өмнөх зурагтай нь харьцуулснаар болохоор мөн гэж хууль хяналтын байгууллагынхан тогтоогоод байгаа юм.
Одоогоор Лулаг орон нутгийн харъяа сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэн эмчилүүлж байгаа бөгөөд ирэх долоо хоногт гэр бүлийнхэнтэй нь уулзуулах юм байна. Лулагийн хүүхэд болох Грэйс Кивисто: Хамгийн сүүлд 15 настай байхдаа ээжийгээ харж байсан. Удахгүй ээжтэйгээ уулзана гэхэд сайхан байна. Хурдан ээжтэйгээ уулзах юмсан гэжээ.
Цагдаа нар Лулаг өнгөрсөн 40 жил хаана хэрхэн амьдарч байсныг тогтоосон бөгөөд одоогоор энэ талаар олон нийтэд мэдээллээгүй байна.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )