Д.Амарбаясгалан: Дотоодын үйлдвэрлэгчид цементийн хомстолыг тодорхой зорилгоор үүсгэсэн байж болзошгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

Барилгын салбарт цементийн хомстол, үнийн хөөрөгдөл бий болоод байгаа асуудалд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр  "Цементийн үйлдвэрүүдийн хүчин чадал дотооддоо дөнгөн данган хүрч байна. Жилийн 1.8 сая тонн хэрэглээтэй байхад үйлдвэрлэж байгаа гурван том үйлдвэрийн хэмжээ нь арай гэж хүрч байна. Ийм л байдалтай явж ирсэн байна. Нэг үйлдвэрт доголдол үүсэхэд л улсын хэмжээний асуудал болж байна. Цементийн хомстолыг тодорхой зорилго, шалтгаантайгаар бий болгож байсан асуудал ч гарч ирж байна, болзошгүй. Дотоодын үйлдвэрлэл нь төр, засгийн бодлогыг дэмжиж ажиллаж чадахгүй байгааг харлаа шүү дээ. Цементийн үнэд шатахууны үнэ нөлөөлдөггүй. Гэтэл хомстож байгаа үеийг ашиглаж тодорхой үйлдэл гарч байгаа болохоор Засгийн газраас татварыг нь тэглэх арга хэмжээ авсан. Дотооддоо хангалттай хэмжээний үйлдвэрлэж эхлэх юм бол Засгийн газраас татварыг нэмэх асуудалыг хөндөнө" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Э(64.119.21.90) 2022 оны 10 сарын 03

Та нар ажлаа хийгээч

0  |  0
Зочин(103.212.116.81) 2022 оны 10 сарын 03

Тэгээд арга хэмжээ аваачээ. Амьдрал өдрөөс өдөрт унаж бна ш тээ

0  |  0
ц(66.181.160.3) 2022 оны 10 сарын 03

үнэн шүү

0  |  0
Top