Өмнөд Солонгосын GS25 сүлжээ дэлгүүр өнөөдөр Монголд 100 дахь дэлгүүрээ нээлээ гэж албан ёсоор зарлажээ.
2021 оны тавдугаар сард Монголын зах зээлд нэвтэрснээсээ хойш 16 сарын дотор 100 салбар дэлгүүртэй болжээ.
Шинжээчид “Тус сүлжээ Монголын хоол хүнсний соёл болон солонгос хоолонд дуртай монголчууд гэсэн тактикаар ажилласан. Мөн үйлчилгээний соёлоор иргэдийг татаж чадсаны үр дүн” гэж дүгнэсэн байна.
Монголд кафе, зоогийн газар дутагдалтай байгааг соргогоор харж чадсан гэжээ.
GS25 2025 он хүртэл Монголд 500 салбар нээж, хамгийн олон салбартай дэлгүүр болохоор ажиллаж байна. Цаашдаа Craft Beer зэрэг олон төрлийн шар айраг худалдаалж, худалдан авагчдыг татах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )