Японы Хоншу эрэгт өнөөдөр өглөө орон нутгийн цагаар 9:57 цагт 7,1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус улсын судлаачид энэ нь цунами болохын дохио гэж мэдэгдэж байна. Тиймээс тус улсын мэргэжилтнүүд цунамийн сэрэмжлүүлэгийг Ивате, Мияаги, Фүкүшима зэрэг мужуудад өгсөн байна. Дээрх мужууд нь өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлт, цунамид хамгийн ихээр өртсөн нутгууд юм.
10 км-ийн гүнд нөлөөлсөн энэ газар хөдлөлт нь тус улсын нийслэл Токиод мэдрэгдсэн байна. Тиймээс тус улсын зүүн хойт зүгийн зарим бүс нутагт тодорхойгүй хугацаагаар галт тэрэг зогсоогоод байгаа аж. Байгалийн энэхүү гамшгаас үүдсэн хохирлын талаар одоогоор мэдээлэл гараагүй байна.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )