Нэг тэрбум хүн амтай Хятадаас гарахгүй зүйл гэж үгүй болжээ. Тус улсын иргэн ноён Яан Хятадын мөнгөн тэмдэгт болох нэг юань цуглуулдаг бөгөөд өөрийнхөө цуглуулгад салхи амсуулжээ. Тэрээр зүгээр ч нэг цуглуулгадаа салхи амсуулаагүй гэнэ. Галзуу хур баян хүн шиг мөнгөн дээрээ тоглож цагийг зугаатай өнгөрүүлсэн талаар Синхуй агентлагаас мэдээллээ. Ноён Яан Хятадын Гуйзоу аймагт амьдардаг бөгөөд мөнгөө наранд гаргаснаар цуглуулга нь аривжина гэж үзсэн байна. Түүний цуглуулгад 2000 гаруй юань байсан бөгөөд энэ цуглуулга нь олон жилийн түүхтэй гэнэ. Ноён Яаны энэ цуглуулга нь 309,4 ам,доллартай тэнцэх бөгөөд цаашид өөр төрлийн цуглуулгатай болохоор төлөвлөөд байгаа гэнэ.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )