Суданы өмнөд хэсгийн бүс нутгийн иргэдийн санал асуулгын дагуу өчигдөр тус улсын өмнөд Суданаас салан тусгаарлаж "Өмнөд Суданы Бүгд Найрамдах Улс" байгуулснаа зарлав. Шинээр байгуулагдсан энэ улсын тэргүүнээр Суданы Ерөнхийлөгчийн 1-р орлогч бөгөөд өмнөд хэсгийн өөртөө засах район засгийн газрын дарга Салва Кийр Маярдит ажиллахаар болж өчигдөр тангараг өргөжээ.
Суданы ерөнхийлөгч Хассан Ахмед Елбашир, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун жич зүүн Африкийн засгийн газар хоорондын хөгжил хариуцсан байгууллага IGAD, Арабын орнуудын холбоо, Европын холбоо, Африкийн холбоо зэрэг бүс нутгийн байгууллагын төлөөлөгч нар тэмдэглэх ёслолын ажиллагаанд оролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )