Олон мусульманчууд шашны ёсоор бол эмэгтэйчүүдийн үсийг зөвхөн эмэгтэй хүн тайрах ёстой гэж үздэг байна. Ийм учраас Газд бүсгүйчүүдийг гоёх үсчин нь зайлшгүй эмэгтэй хүн байх ёстой гэсэн хууль өнгөрсөн жил батлагджээ. Хэдийгээр жилийн өмнө ийм хууль гарсан ч саяхнаас хэрэгжиж эхэлсэн бөгөөд долдугаар сарын зургааны өдөр эмэгтэйчүүдийн үсчний газар ажиллаж, бүсгүйчүүдэд үйлчилдэг байсан эрэгтэй үсчнийг хууль зөрчсөн хэмээн баривчилжээ.
Хамас байгууллага нөхцөл байдлыг чангатгаж байгааг буруутгах хүмүүс гарсан бөгөөд ард түмний олонхийн хүсэл зоригийг дагасан гэсэн хариулт өгсөн байна. Ийнхүү эрэгтэй үсчдийг баривчилж эхэлснээс хойш үсчид ажилдаа явж байгаа ч өдөржин гараалгүй бүгж байгаа гэнэ. Гэвч цагдаагийнхан “үсчний” xyyлийг хэрэгжүүлэхийн тулд бүтэн өдрийн турш эрэгтэй үсчнийг мөрдөж байгаа аж.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )