-“Зуун жилийн дайн” гэгч нь 116 жил vргэлжисэн.
-Карибын хямрал гээчийг Америкчууд Кубын хямрал гэдэг бол эрх чөлөөний арлынхан vvнийг “Октябрийн хямрал” гэдэг аж.
-Дэлхийн хамгийн богино хугацаанд vргэлжилсэн тулаанд Их Британи болон Занзибарын дайн тооцогддог юм. 1896.08.27-нд болсон уг зэвсэгт мөргөлдөөн ердөө 38 минут vргэлжилжээ.
-Орост ирсэн хамгийн анхны Япон хvнийг Денбей гэдэг. Тэр Осакагийн нэгэн худалдаачны хvv гэнэ. Тvvний худалдааны онгоц 1695 онд Камчаткийн эргийн ойролцоо сvйрчээ. Тэрээр 1701 он гэхэд л Москвад ирсэн байна. Оросын хаан I Перт тvvнтэй уулзаад дээдсийн хvvхдvvдэд япон хэл заахыг тушаажээ.
-Немецийн агуу физикч Альберт Эйншетейн сvүлчийн гэрээс vгээ өөртэйгөө хамт аван нөгөө ертөнц рvv оджээ. Учир нь яг нас барахад нь дэргэд нь байсан сувилагч тvvний герман хэлнээс нэг ч vгийг ойлгоогvй гэдэг.
-Суут жанжин Суворовын шарилны чулуун дээр зvгээр л ”-Энд Суворов нойрсож байна” гэсэн бичиг байдаг.
-Дэлхийн хоёр дайны хооронд Франц орон 40 удаа засаг төрөө өөрчилжээ.
-10 зуунд Персийн агуу их визирь Абдул Кассим Исмаил номын сангаа vргэлж авч явдаг байжээ. Тэр хаашаа номын сан тийшээ. Гэхдээ 117 мянган боть номыг 400 орчим тэмээнд ачааллаад аялана шvv дээ. Ингэхдээ тусгай дугаартай тэмээнvvдэд номнуудыг цагаан толгойн vсгийн дарааллаар ачдаг байж.
-Автомашиний хамгийн анхны дугаарыг 1901 онд Берлиний герцог Рудольф Герцог өөрийн төмөр хvлэгтээ “наажээ”. Дугаар нь ердөө “IA1” гэсэн байв. IA нь залуухан эхнэр Иоганна Анкерийн нэрний эхний vсэг. Харин 1 гэдэг нь эхнэр нь тvvний цорын ганц хайр гэсэн утга агуулж байсан гэдэг.
-1914 онд Германы колонийн хvн ам 12 саяд хvрсэн бол Британийнх 400 сая болоод байжээ.
-Тайландын vндэсний сvлд дууллыг 1902 онд Оросын хөгжмийн зохиолч Петр Щуровский бичиж өгчээ.
-МЭӨ 5000 онд манай дэлхийн нийт хvн ам ердөө таван сая байсан гэдэг.
-Сталиний төрсөн өдөрт зориулан өгсөн бэлэгний жагсаалтыг ЗХУ-ын сонин хэвлэл 1949-1953 он хvтэл тасралтгvй хэвлэн гаргажээ.
-МЭ-ний 79.08.24-нд дэлбэрсэн Везувия галт уул Помпей хотоос гадна Геркуланум, Стабий хотуудыг ч vнс нурмаар хучсан.
-Эртний Римийн дайчид аян замд нэг майханд 10, 10-аараа байрладаг байж. Тэгвэл майхан болгон ахлагчтай бөгөөд тvvнийгээ “декан” гэж нэрлэдэг байжээ.
-Америкийн Холбооны мөрдөх товчооны мөрдөгчид энэ байгууллагыг байгуулагдснаас хойш 26 жилийн дараа буюу 1934 оноос биедээ зэвсэг авч явдаг эрхтэй болжээ.
-МЭӨ 213 онд Хятадын эзэн хаан Цинь Ши Хуанди албатууддаа эх нутагтаа байгаа бvх номыг шатаан устгах зарлиг өгч байв.
-Ромийн эзэн хаан Нерон өөрийн зарц болох Скорус хэмээх эртэй гэрлэж байлаа.
-1361 он хvртэл Англид шvvхийн бvх шатны ажиллагаа франц хэл дээр явагддаг байсан гэнэ.
-Мексикийн Парикутин хэмээх галт уул бvтэн есөн жил оргилжээ. /1943-1952/. Энэ хугацаанд галт уулын конус 2774 м-ийн өндөрт хvрчээ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )