Коллежийн дөрвөн оюутныг хэрцгийгээр ХӨНӨӨЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

Хохирогчид болон тэднийг хөнөөсөн байж болзошгүй хутга 

 

АНУ-ын Айдахо мужийн Москва хотод байрлах Айдахогийн Их сургуулийн дөрвөн оюутныг унтаж байхад нь хөнөөсөн этгээдийг эрэн сурвалжилж байна. Дэлхий нийтийг цочирдуулаад байгаа уг хэрэг арваннэгдүгээр сарын 13-ний өдөр гарчээ. 

Хохирогчид бүгд 22-с доош насныхан байжээ. Үдэшлэгт оролцсоны дараа сургуулийн дотуур байрандаа ирсэн тэднийг чухам хэн, ямар шалтгааны улмаас хөнөөсөн болох нь тодорхойгүй байна. 

 

Оюутнуудын байшингаас урсаж буй цусны мөр

 

Цогцоснуудыг хоёр болон гуравдугаар давхараас олсон. Хохирогчид бүгд хутгалуулж амиа алдсан тус байшинд нийт зургаан оюутан амьдардаг байжээ. Нэгдүгээр давхарт амьдардаг хоёр оюутан амьд үлдсэн бөгөөд хэрэг болох үед гэртээ байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

 

Амьд үлдсэн оюутан 

 

Тус хэргийг үйлдсэн байж болзошгүй хэд хэдэн сэжигтнийг цагдаа нар шалгаж, хэрэгт холбогдолгүй болохыг тогтоожээ. Үүнд талийгаач Гонкалвесийн экс найз залуу, хоёр оюутныг гэрт нь хүргэж өгсөн таксины жолооч, мөн амьд үлдсэн хоёр оюутан багтаж байгаа аж. 

 

Амьд үлдсэн оюутан 

 

Холбооны мөрдөх товчооны ажилтнууд гэмт этгээд хохирогчдын хэн нэгнийг таньдаг байсан байж магадгүй гэж дүгнэжээ. Учир нь огт танихгүй этгээд гэрт нь орж ирсэн бол тэдний ядаж нэг нь тусламж дуудах байсан гэжээ. 

Хэргийн шалгалтын явц удаашралтай байгаа учраас оршин суугчид бухимдаж эхэлжээ. Иргэдийн аюулгүй байдал энэ хугацаанд алдагдаж байгаа учир оройн цагаар ажилладаг газрууд эрт хааж, оюутнууд үргэлж хамтаараа явах болсон байна. 

 

Оюутнуудын амьдарч байсан байшин 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
GanAa(45.84.123.71) 2025 оны 03 сарын 13

Haraal id

1  |  0
Р(202.55.188.93) 2025 оны 03 сарын 13

Америкт Москва гэдэг хот байдаг юмуу?

3  |  1
zochin(202.9.40.150) 2025 оны 03 сарын 13

xaana bolson genee? er oylgomjguy bna aa, todorxoy bicmeer yum aa?!

2  |  3
add(202.9.46.161) 2025 оны 03 сарын 13

Hha haa bsn usa bolsn yumnd deer mnai maluud ortsn

5  |  3
Дух(121.159.60.54) 2025 оны 03 сарын 13

Хаана болсон бэ москвад ч юм шиг америкт ч юм шиг ойлгожгүй юм бичихээ боличуул яасий

3  |  7
Ина(174.251.162.68) 2025 оны 03 сарын 13

Залуу сайхан нас омголон давилуун бдаг даа. Хэн нэгнийг хэтэрхий гомдоосон ба даа

5  |  0
а(202.179.24.37) 2025 оны 03 сарын 13

Өнөөдрийн Америкийн үнэн дүр төрх

7  |  2
d(202.9.40.95) 2025 оны 03 сарын 13

scream-g uziig ingesen bol yahu

3  |  4
зочин(103.229.120.87) 2025 оны 03 сарын 13

Залуучууд бусдыг дорд үзэж байсан ч байж болох юм. Ер нь хүнтэй харьцахдаа их болгоомжтой байх хэрэгтэй юм шиг санагддаг

14  |  0
Close menu