ДУУЛИАН | Нас барсан оюутнуудын машинаас нотлох баримт цуглуулж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 30

 

АНУ-ын Айдахо мужийн Москва хотод байрлах Айдахогийн Их сургуулийн дөрвөн оюутныг унтаж байхад нь хөнөөсөн этгээдийг тогтоохоор мөрдөгчид ажилласаар байна. Дэлхий нийтийг цочирдуулаад байгаа уг хэрэг арваннэгдүгээр сарын 13-ний өдөр гарчээ. 

Хохирогчид бүгд 22-с доош насныхан байсан. Үдэшлэгт оролцсоны дараа сургуулийн дотуур байрандаа ирсэн тэднийг чухам хэн, ямар шалтгааны улмаас хөнөөсөн болох нь тодорхойгүй байна. 

Мөрдөгчид нас барсан оюутнуудын байрнаас 5 машин хураан авч нотлох баримт цуглуулж эхэлжээ. Мөн шүүх шинжилгээний байгууллагын ажилчид өчигдөр байшинд ирж дахин шинжилгээ хийжээ. Мөрдөгчид хурууны хээ авах зорилгоор цонхны тоосыг цэвэрлэж, байшингийн доторх хэргийн газрыг дахин шалгажээ. 

Хэрэг гарснаас хойш хоёр долоо хоног гаруйн хугацаа өнгөрөөд байгаа ч хэрэгтний тухай ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа нь олон нийтийг багагүй бухимдуулаад байна. 

Москвагийн цагдаагийн газар болон Холбооны мөрдөх товчооны ажилчид хэрэгтэй холбоотой мянга гаруй сэжүүр боловсруулж, 103 нотлох баримт, 100 орчим мэдүүлэг, 4000 гаруй гэрэл зураг авсан ч уг хэрэгт ахиц гараагүй хэвээр байна. 

 

 

Нас барсан оюутнууд 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkk(192.82.90.170) 2022 оны 12 сарын 02

bolohgui yumara oroldoj dee batsaanuud buhuulalgui yahav yahchij chadahgui golognuud\n

0  |  0
Зочин(192.82.84.94) 2022 оны 12 сарын 02

Оросжжд л алсан дхх

1  |  2
Хохол(202.126.88.224) 2022 оны 12 сарын 01

Нацист Хохолууд нухсаан….

1  |  2
Kk(174.192.197.64) 2022 оны 12 сарын 01

Gaj golognuudiig olj alah heregtei

4  |  3
Top