Хүүхдийн анхны сүүн шүд ургаж эхэлснээс хойш гурван нас хүртэл шүдийг нь зөвхөн усаар орой бүр угаагаарай. Хүүхэд өөрийн сойзтой байх ёстой. Зөөлөн үстэй сойз буйланд сайн. Хэрэв зөөлөн үстэй сойз байхгүй бол сойзыг буцлам халуун усанд дүрж үсийг нь зөөлрүүлж болно.
Арзайж хуучирсан сойз шүдийг сайн цэвэрлэж чаддаггүй тул гурван сар тутам сольж байх хэрэгтэй. Гурваас дээш насны хүүхэд оог залгихгүй амаа зайлж, асгах чадвартай болдог. Энэ үед нь фтортой оогоор угааж болно. Шүдний ооны найрлага дахь фтор шүдийг хүчилд тэсвэртэй болгож алдагдлыг нөхөж эрүүлжүүлэх, хорхойтохоос хамгаалдаг.
Фтортой ооны саван дээр англиар fluoride гэж бичсэн байдаг. Манай орны зарим нутагт тухайлбал, Дорноговь, Хөвсгөл аймгийн зарим нутагт ундны усны фторын хэмжээ өндөр байдаг учир шүдийг толботой болгодог. Ийм газарт хүүхэд фтортой оо хэрэглэж болохгүй.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )