Хийжүүлсэн ундааны сөрөг тал

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 12

Бидний уух дуртай кока кола ундааг дэлхийн олон хүн хэрэглэдэг билээ. Гэвч энэхүү бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэхгүй бол эрүүл мэндэд сөрөг талтай.
Кока коланы гол орц нь фосфорын хүчил бөгөөд энэ нь бодис нь дөрөв хоногт хумсыг уусган задлах чадвартай юм. Түүнчлэн энэ нь хүний биеийн ходоодонд муугаар нөлөөлдөг бөгөөд ясан дахь кальцийг гадагшлуулж, бөөрний шүлтлэг хүчлийн тэнцвэр байдлыг алдагдуулан элгийг гэмтээдэг байна.
Үүнээс гадна уг ундаанд агуулдаг их хэмжээний фруктоз чихрийн сироп нь шүд цооролт, таргалалтыг эх үүсвэр болдог.

Хийжүүлсэн ундаа нь хүний өдөр тутмын хэрэглээнд сахрын хэмжээг нэмэгч гол бүтээгдэхүүн. Нэг лааз кока кола ундаа нь 39 гр сахар /130 калори тэнцэнэ/ агуулдаг. Энэ нь өдөрт хэрэглэх сахрын хэмжээнээс хэтэрсэн хэмжээ юм. Эмэгтэйчүүд өдөрт 100 калориос ихгүй хэмжээтэй сахар хэрэглэх нь зүйтэй. Харин эрчүүд 150-иас ихгүй байх хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг.

Кока кола ундаа нь хүний биеийн ясны кальцийг үгүй болсон ясны сийрэгжилт болоход ихээхэн нөлөөлнө. Фосфорын хүчил ясан дахь кальцийг шүлтжүүлэн цусан дахь фосцорын хэмжээг өсгөдөг. Үүний улмаас фосфор, кальцийн тэнцвэрт байдал бий болж, яс сийрэгжилтийн үндэсийг тавьдаг байна. 40-өөс дээш насны хүмүүс яс сийрэгжилт болох эрсдэл тун өндөр юм.
Хүмүүс хэт таргалахаас сэргийлэхийн тулд сахрын хэрэглээгээ багасгах хэрэгтэй бөгөөд биеийн тамирын дасгал сайн хийх нь эрүүл мэндэд сайн. 2001 онд Харвардын их сургууль болон Бостоны хүүхдийн эмнэлэг судалгаа хийж, шингэн калори бүхий хоол хүнс хүний биеийн калорийн тэнцвэрт бус байдлыг үүсгэн таргалалтын үндэс болж байгааг тогтоожээ. Учир нь америкчууд жилд 13.15 тэрбум галлон хийжүүлсэн ундаа уудаг байна.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top