Жилийн хамгийн хүчтэйд тооцогддог солирын урсгал болох Геминидс солирын бороо мягмар гарагаас лхагва гарагт шилжих шөнө оргил үедээ хүрнэ. Одон орон судлаачдын тооцоолсноор, энэ үеэр цагт 150 хүртэл од харвах аж.
Геминидс солирын урсгал энэ сарын 4-өөс 17-ны хооронд тохиож байна. Ихрийн ордны Кастор од орчмоос солирын бороо “орж” эхэлнэ. Солирын урсгал дэлхийн эргэлтийн дагуу байх тул солирын хурд харьцангуй бага буюу 35 км/с байх аж.
Бусад солирын урсгалаас ялгаатай нь Геминидс нь солироос бус 1983 онд нээсэн Фаэтон гэх объектоос үүсэлтэй. Одон орон судлаачид үүнийг жижиг гараг, солирын дундын нэгэн саармаг объект гэж үздэг байна.
Сэтгэгдэл ( 0 )