Охин нас, мөнгөгүйн зовлон хоёр баяртай

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 01

 “Гурван охин” хамтлаг байгуулагдсанаасаа хойш анх удаагаа бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлаг 2004 онд анх бүрэлдсэнээс хойш долоон жилийг үджээ. “Монгол Газар”-ын Ц.Мянганбаяр тэднийг ивээлдээ аваагүй бол энэ тоглолт ч, сүүлийн үеийн гоёмсог клипүүд ч гарахгүй байсан гэдэг. Гэхдээ өдий олон жил шантралгүй зүтгэсэн тэдний хөдөлмөрийг үгүйсгэж боломгүй юм. Энэ тоглолтоо хийгээд “Гурван охин” хамтлаг нэрээ солих гэнэ. Мөнгөгүйн зовлон, охин нас хоёроо хамт үдэж байгаа охидын хамтлагтаа дараа дараачийн уран бүтээлдээ амжилт гаргахыг ерөөцгөөе.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top