Оросын онцгой байдлын яам энэ сарын 10-ны тус улсын Волга мөрөнд усан онгоц живж, 2 хүн эндэж, 103 хүн сураггүй алга болоод байгаа тухай мэдээлэл дамжууллаа.
Ерөнхийлөгч Медведев осол гарсны дараа холбооны мөрдөх хороонд ослын шалтгааныг тодруулах ажлын хэсэг байгуулан ажиллахыг үүрэг болгожээ. Үүний зэрэгцээ Медведев онгоцны ослоор нас барсан, сураггүй болсон иргэдэд тусламж үзүүлэх хэрэгтэй гэжээ. Одоогоор ослын газарт 200 гаруй аврагч ажиллаж байгаа бөгөөд осол гарсан газарт салхи бороо ихтэй, давалгааны өндөр нь 1.5 метр байгаа нь аврах ажилд саад учруулж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )