Канадын рэп дуучин Дрейк “Катар-2022” ДАШТ-ий финалд Аргентин, Францын тоглолтод том хэмжээний бооцоо тавьснаа олон нийтийн сүлжээгээр мэдэгдэж байсан. Дрейк Аргентин ялна гэдэгт 1 сая ам.доллар тавьсан бөгөөд Аргентин ялсан тохиолдолд 2.5 сая ам.доллар хожно гэдгээ бичиж байсан.
Үнэхээр Аргентин ялж, Дэлхийн аварга болсон. Ийнхүү Дрейк 1.5 сая ам.долларын ашигтай ажиллалаа хэмээн баярлатал үгүй байжээ. Дрейк бооцоо тавихдаа үндсэн цагт Аргентин ялна гэсэн байсан тул шагнал авсангүй. Тоглолт үндсэн цагт 2:2 тэнцсэн билээ.
Ийнхүү Дрейк 1 сая ам.доллар алдлаа. Тэрээр хамт зураг авхуулсан, эсвэл дэмжиж байгаагаа илэрхийлсэн тамирчин, баг нь ялагддагаараа цуутай. Тиймээс тамирчид тоглолтын өмнө Дрейктэй уулзахаас зайлсхийдэг болоод байгаа юм.
Сэтгэгдэл ( 3 )
Ene dood taliin nuhur geree tseverledgun bhda
dood taliin gulug erguu al yumaa yugaa oilgoj unshdag bnaa
Toglolt 3:3 bolson bdg shuu !!