ТОЙМ 2022 I Эдийн засгийн ОНЦЛОХ ТАВАН сэдэв

2022 оны 12 сарын 30

Мэдээллийн ZINDAA.MN сайт улирч буй 2022 оны онцлох үйл явдал, тодотгох сэдвүүдийг салбар тус бүрээр тоймлон хүргэж байна.

Эрхэм уншигч Та Эдийн засгийн салбарын ОНЦЛОХ ТАВАН сэдэвт анхаарал хандуулна уу.

2020-2021 онд ковид цар тахлын тархалтыг хумихад чиглэсэн хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн дэлхийн улс орнууд энэ 2022 оныг угтахдаа эдийн засгаа сэргээж, хэвийн түвшинд аваачих зорилго, зорилтуудтай байсан ч хоёрдугаар сараас эхэлсэн геополитикийн хямралт байдал шинэ шинэ сорилтуудыг дагууллаа. 2022 он Манай Монгол Улсын эдийн засагт ч ялгаагүй сорилт, бэрхшээлүүд тулгарсан, цаг үеэ мэдэрсэн шийдэл, бодлогын шийдвэрүүд шаардсан жил болж өнгөрч буйг тодотгоё.

Үнийн өсөлт, ханшийн өсөлт - уялдаагүй бодлогууд
 
Энэ оны эдийн засгийн макро, микро үзүүлэлтүүдийг харахад, Дотоодын нийт бүтээгдэхүүн гуравдугаар улирлын байдлаар 3.7 хувийн өсөлтийг үзүүлсэн, өрхийн хэрэглээ дөрвөн улирал дараалан өссөн, төсвийн орлого арваннэгдүгээр сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 2.7 их наядаар өссөн зэрэг эерэг мэдээнүүд бий. Гэхдээ иргэдийн амьдралын чанар бодит байдал дээр ямар байгаа вэ гэдгийг “Хэрэглэгчийн итгэлийн индекс”  зэрэг  судалгаанууд дээр тулгуурлан авч үзэхэд, эдийн засагт гутранги төлөв давамгайлж байна.

2021 оны хоёрдугаар хагасаас хойш хоёр оронтой тоогоор хэмжигдэн өнөөдрийг хүрсэн инфляц буюу тоон үзүүлэлтүүдийн цаадах  иргэдийн ахуй амьдрал руу өнгийгөөд харахад, сарын цалин нь юундаа ч хүрэлцдэггүй, өрнөөс өрийн хооронд л аргалж чаргалсан  өрхүүдийн тоо  давамгайлж байна. Иргэдийн ахуй амьдралын бодит нөхцөл болон эдийн засгийн хүлээлт ийм тааруу гутранги байгаагийн нөгөө талд төрөөс авч хэрэгжүүлж буй бодлогуудын уялдаа холбоо ямар байна вэ гэдэг асуултыг дагуулна. Эдийн засагчдын олонх нь сангийн бодлого, мөнгөний бодлого хоорондын  уялдаа холбоо бодит байдал дээр хэрэгжсэнгүй гэсэн шүүмжийг хэлж буй юм. ОУВС-гийн Ажлын хэсгийн зүгээс "УИХ, Засгийн газрын бодлого,  шийдвэр мөнгөний бодлоготой уялдахгүй бол цаашид Төв банканд бодлогоо нэмж хатууруулахаас өөр орон зай байхгүй болно. Хатуу бодлогын нөлөөлөл жирийн иргэдэд сөргөөр нөлөөлж, өр зээлээ ч төлж чадахгүй болох эрсдэлтэй байна" гэж зөвлөөд буцсан билээ.

Мөнгөний бодлогын тухайд, бодлогын хүү  энэ оны эхэнд 6 хувь байсан бол одоо 13 хувьд хүрээд байна. Мөнгөний бодлогын хороо энэ сарын хурлаараа Бодлогын хүүг 1 хувиар нэмэгдүүлэхдээ, дунд хугацаанд инфляцын хүлээлтийг тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг өсгөх зорилгоор бодлогын хүүг нэмэгдүүлсэн гэж тодотгосон. Гэхдээ төсвийн зардлын тэлэлт мөнгөний бодлогын нөлөөг сулруулах эрсдэлтэйг сануулсаар.

Энэ оны төсвийн тухайд, эрх баригчдын  магтсан төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээсээ хойш 3 сарын дотор 2 тодотголтой тулсан бөгөөд төсвийн орлогод жин дарах нөлөөтэй нүүрсний экспортын биет хэмжээг анх 36.5 сая тонноор тооцож баталснаа тодотголоор 2 дахин бууруулж, 18 сая тонн болгосон юм. Одоо тэгээд эрх баригчид  нүүрсний экспорт 30 сая тоннд хүрч өслөө гэж хөөрөөд байгаа ч угтаа бол 36 сая тонн гэж эхэлж тооцсоноо хаа хаанаа санаж байхад гэмгүй. Мөн нүүрсний экспортын  гаалийн мэдээ болон төлбөрийн тэнцлийн мэдээллийн хоорондын зөрүү 2 тэрбум орчим ам.доллар буюу энэ хэмжээний валют эдийн засагт хэрэглэгдэх бус өөр замаар замнаж буйг тодотгох нь зүйтэй биз ээ.

Ханшийн тухайд, 2021 оны туршид төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 2849 төгрөгт тогтвортой байсан байсан бол энэ оны  нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш төгрөг ам.долларын эсрэг суларч, сүүлийн байдлаар 3,443.37  болоод байна. Ковидын улмаас эдийн засгийн идэвхжил унасан үед ханш бүтэн жил тогтвортой байсныг хаа хаанаа ойлгож буй. Ханш хөдлөх ёстой.  Хэдий тийм ч манай тухайд нөхцөл байдлыг харахад, төгрөгийн уналтыг тодорхой түвшинд барих, төлбөрийн тэнцлийн алдагдлаа бууруулах, валютын нөөцийн өсөлтийг хадгалах чиглэлд эрх баригчид, бодлого боловсруулагчид анхаарч ажиллах шаардлага байсаар байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд буурсаар байсан гадаад валютын нөөц өнгөрсөн арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 2 тэрбум 935 сая 100 мянган ам.долларт хүрч, өмнөх сараас 5.35 хувь буюу 149 сая ам.доллароор нэмэгдсэн. Энэ нь гадаад валютын нөөц сүүлийн 12 сард анх удаа 5% давж өссөн үзүүлэлт юм.

Төрийн компаниудын хувьчлал ба алдаа давтагдах ёсгүй

Монголчуудын хувьд "мордохын хазгай" гэгч  болсон зүйл бол  1992-1995 оны хувьчлал гэж үзэгсэд цөөнгүй. Учир нь давуу байдлаа ашиглан ард иргэдийн боломжийг хулгайлах үйл явц тухайн үеийн өмч хувьчлалын үеэс эхтэй гэж тодотгодог. Тиймээс ч энэ засгийн үед хэрэгжих эхлэл нь тавигдаад буй төрийн өмчит өмчит компаниудыг олон нийтийн хяналтад оруулах үйл явцад “хяналт” хэрэгтэй талаар эдийн засагчид, судлаачид хэлж ярьж байна.

Засгийн газраас 2022 оны төсвийн тодотгол  болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслүүдийн хүрээнд “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо” зэрэг  төрийн өмчит 37 хуулийн этгээдийг 34  хүртэл хувийн энгийн хувьцаа нэмж гарган хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй худалдан, нээлттэй хувьцаат компани болгохоор УИХ-ын тогтоолын төсөлд тусгаж оруулж ирсэн билээ.

Энэ хүрээнд “Монголын хөрөнгийн бирж” ТӨК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 34 хувьтай тэнцэх хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож,  11,9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх IPO-г энэ сарын 26-нд нээсэн. Ингэснээр төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг олон нийтийн хяналт, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой НЭЭЛТТЭЙ хувьцаат компани хэлбэрээр хөгжүүлнэ гэж Засгийн газар үзэж буй. Тэгвэл  “Монголын хөрөнгийн бирж” ТӨК-ийн IPO нь 83 хүнд давуу эрх бий болгож, олон нийт оролцох боломжийг хаасан учраас ШӨХТГ-т гомдол гаргасан гэдгээ эдийн засагч Д.Ангар мэдэгдээд байна.

Сануулахад, Засгийн газар энэ оны улсын төсвийн орлогыг бүрдүүлэхдээ гол анхаарах асуудлуудынхаа нэгэнд  Төрийн өмчийн компанийн шинэчлэл гэж тодорхойлсон. 2022 оны төсвийн зорилтыг харахад, 40 их наядаар үнэлэгдэх хөрөнгөтэй  төрийн өмчит компаниудад бүтцийн өөрчлөлт хийх замаар, өгөөжийг нь өсгөж, төсөвт оруулах  орлогыг нь хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан юм.

"Рио тинто" оюутолгойн 66%-ийг эзэмшигчийн хувиар монголын засгийн газартай хэлэлцээ хийнэ

Улс орон даяар нүүрсний хулгайн асуудал ид  анхаарал татаж байхтай зэрэгцэн Монголын Оюутолгой төсөлтэй холбоотой үйл явдлууд хилийн чинадад өрнөснийг тойм онцолж байна.

 "Туркойз Хилл Ресурс"-ын 49%-ийг нэмж авч, 100% эзэмшигч нь болох "Рио Тинто"-гийн хүсэлттэй холбоотой сүүлийн шатны зөвшөөрлийг Канадын Юконы Дээд шүүхээс энэ 12 дугаар сарын 14-нд өгсөн юм. Ингэснээр Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” болон хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс”-ийн хооронд сүүлийн есөн сарын хугацаанд үргэлжилсэн  хувь эзэмшлийн өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцээ хэрэгжихэд саадгүй болсон юм. Улмаар "Рио Тинто" групп  "Туркойз Хилл Ресурс"-ын 49%-ийг 3.1 тэрбум ам.доллароор худалдан  авч,  тус компанийг 100% эзэмшигч нь болсноор, Оюутолгой төслийн 66%-ийг дангаараа эзэмшигч болсон нь онцлох үйл явдлуудын нэг юм.  “Рио Тинто" Оюутолгойн 66%-ийг эзэмшигчийн хувиар Монголын  Засгийн газартай цаашид хэлэлцээг үргэлжлүүлэхээр болж байна. УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Засгийн газрын Ажлын хэсэг “Рио Тинто”-той хэлэлцээ хийх юм.

Түүнчлэн "Рио Тинто"-гийн зүгээс өмнө нь гаргасан менежментийн алдаанууд тэрдундаа далд уурхайн зардал, хугацаа хэтрэлтийн асуудлаарх хөндлөнгийн аудит, хяналт шалгалтууд хийгдэхгүй өнгөрөх үү гэдэг асуулт хариулт нэхэж буйг zindaa.mn өмнө нь хөндөн мэдээлсэн билээ. Хэдийгээр Монголын Засгийн газар далд уурхайн зардлын хэтрэлтээс хариуцахгүй байхаар тохирсон ч, урт хугацаанд хэрэгжих төсөл дээр "Рио Тинто" алдаагаа давтаад байх вий гэдэг асуудал анхаарал зүй ёсоор татаж буй юм.

“Орших уу, эс  орших уу” дээрээ тулаад байсан хөгжлийн банк өрөө дарах мөнгөтэй болов

Энэ оны нэгдүгээр сард чанаргүй зээлдэгчдээ зарлаж, цаашид “орших уу, эс орших уу” дээрээ тулаад байсан Хөгжлийн банк ямар ч байсан ирэх онд төлөх ёстой, Засгийн газрын баталгаатай бондын өр төлбөрөө төлөх хэмжээний чадавхтай болжээ. 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш арванхоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,067.8 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ.  Үүнээс 726 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 161.2 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлснээ тус банкнаас мэдээлсэн юм.

Сүүлийн үед, нийгмийн анхаарлыг татсан асуудлуудаар ерөнхий хяналтын сонсгол хийдэг болсон. Тухайлбал, Хөгжлийн банкны асуудлаарх ерөнхий хяналтын сонсгол энэ оны гуравдугаар сарын 29-нд болсон билээ. Энэ үеэр тус  банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул Хөгжлийн банкны үйл ажиллагааг цаашид хэвийн явуулахын тулд энэ онд багтаан 2.2 их наяд төгрөгийн зээлд арга хэмжээ авах шаардлагатай гэсэн мэдээллийг өгч байв. Сангийн сайд Б.Жавхлан энэ оны сүүл гэхэд 1 их наядын зээлийн төлөлт хийгдэхгүй бол Хөгжлийн банк үүд хаалгаа барьж мэдэхээр байдалтай байна гэж байв. Мөн ОУВС-гийн Ажлын хэсгийн зүгээс Хөгжлийн банкаа засаглалыг нь хангаад, хараат бусаар ажиллуулж чадахгүй, дадахгүй бол дампууруулахыг зөвлөж байв. Тэгвэл одоогийн байдлаар өрөө дарах мөнгөө зээлийн төлөлтүүдээрээ босгож чадсан байна. Цаашид Хөгжлийн банкны үйл ажиллагаа бүрэн дүүрэн эрүүлжих эсэх нь одоогоор тодорхой бус байна.

Тэдний төсөөлөл ба манай днб

Дотоодын нийт бүтээгдэхүүн буюу эдийн засгийн өсөлт гурван улирлын байдлаар 3.7 хувьд хүрсэн нь Дэлхийн банк, ОУВС, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын төсөөллөөс одоогоор давсан үзүүлэлт боловч, оны нэгтгэсэн дүнгээр буурч гарах магадлалтай. Учир нь   эдийн засгийн ерөнхий хандлагыг харуулдаг Purchasing manager index -  PMI буюу  “Худалдан авалтын менежерийн индекс”-ийн гуравдугаар улирлын судалгааны дүнгээс харахад Монголын эдийн засаг АГШИЖ буйг илтгэж байсан.  Тодруулбал, Монгол Улсын худалдан авалтын менежерийн ерөнхий индексийн утга 2022 оны гуравдугаар улиралд өмнөх улирлаас 4.5 нэгж хувиар буурч 49.4%-тай гарсан нь босго утга болох  50%-иас бага буюу эдийн засаг агшиж буйг илэрхийлж байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн идэвхжил харьцангуй сайн байх ёстой үед агшиж гарсан энэ индекс оны сүүлийн улиралд өсөлттэй гарах эсэх нь эргэлзээтэй юм.

Сануулахад, Дэлхийн банк сүүлийн байдлаар манай улсын эдийн засгийн энэ оны өсөлтийн төсөөллийг өмнөхөөс 0.1 хувиар бууруулж 2.4 хувь болгосон бол ОУВС манай эдийн засгийн өсөлтийг энэ онд 1 хувь байна гэж тооцоолсноо мэдээлсэн. Энэ нь тус байгууллагын хувьд өмнөх төсөөллөө 6 хувиар буюу өндөр хувиар бууруулсан тооцоолол болсон юм. Азийн хөгжлийн банкны эдийн засагчид, шинжээчдийн төсөөллөөр Монголын эдийн засаг энэ онд 2.3 хувиар өсөх төсөөлөлтэй байна.

ТӨГСГӨЛД НЬ: 2022 онд иймэрхүү дүр зурагтай, үйл явдлуудтай байсан эдийн засаг ирэх 2023 онд дараа дараагийн сорилтуудтай тулгарахад бэлэн байдалд байх хэрэгтэй байж мэдэх юм. Эдийн засгийн нөхцөл байдал дотоод, гадаад хүчин зүйлсээс хамаарна. Дотоод талдаа сонгуулийн өмнөх жил учраас эдийн засгийг хорлосон улс төрийн поп шийдвэрүүд гарах вий гэсэн болгоомж байна. Гадаад талдаа олон улсын түвшинд эдийн засагчид, судлаачид айсуй шинэ хямралын талаар ярьж, анхааруулсаар байгаа нь анхаарал татаж буй юм.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bata(202.21.124.131) 2022 оны 12 сарын 30

Монголын эдийн засгийн хамгийн чухал том нөлөөтэй салбар нтр гэж яригддаг банкны салбарых нь системийн нөлөө бүхий Голомт банкны IPO сайн хийгдсэн ч хоёрдогч зах дээр анхны үнээсээ навс унасан хэвээрээ 20 хонож байгаа нь Монголын банкны салбар цаашлаад санхүүгийн систем ямар сул байгааг илтгэж байна! Нүүрсчин, шуналын тулам Голомтын Д.Баясгалан улсаас хулгайлсан мөнгөнөөсөө хумсыг болтугай ядаж хувьцааг нь авсан 20 мянга гаруй хүндээ тарааж энэ хувьцааны үнээ ч барихгүй харамч зангаа гаргасаар… Golomt Bank-nd hadgalj bsan hamag munguuruu huvitsaa ezemshigch bolson olon hunii mungu unaltad orlo

0  |  0

Bat(202.21.124.131) 2022 оны 12 сарын 30

Монголын эдийн засгийн хамгийн чухал том нөлөөтэй салбар нтр гэж яригддаг банкны салбарых нь системийн нөлөө бүхий Голомт банкны IPO сайн хийгдсэн ч хоёрдогч зах дээр анхны үнээсээ навс унасан хэвээрээ 20 хонож байгаа нь Монголын банкны салбар цаашлаад санхүүгийн систем ямар сул байгааг илтгэж байна! Нүүрсчин, шуналын тулам Голомтын Д.Баясгалан улсаас хулгайлсан мөнгөнөөсөө хумсыг болтугай ядаж хувьцааг нь авсан 20 мянга гаруй хүндээ тарааж энэ хувьцааны үнээ ч барихгүй харамч зангаа гаргасаар… Golomt Bank-nd hadgalj bsan hamag munguuruu huvitsaa ezemshigch bolson olon hunii mungu unaltad orov

би (150.129.140.217) 2022 оны 12 сарын 30

хэн нээсэн хэн хэдэн хувийн хөрөнгө оруулсанаас шалтггалахгүй энэ чинь бүх ард түмний өмч

0  |  0
би (150.129.140.217) 2022 оны 12 сарын 30

юу үндсэн хуулиар бол энэ өмч чинь монголын бүх ард түмний өмч иймээс аливаа байгалын баялагыг их бага ,хэн нээсэн гэж ангилалгүйгээр ард түмнээр хэлэлцүүлж эзэмшүүлж ашиглуулж байх ёстой

0  |  0
Top