Испанид баярын жагсаалын үеэр нэг хүн амиа алдаж, таван хүн гэмтжээ

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 06

Испанийн өмнөд хэсэгт католикуудын тэмдэглэдэг уламжлалт баярын жагсаалын үеэр автомашины чиргүүл үзэгчид рүү унаж, нэг хүн амиа алджээ.

Хүмүүсийн урсгал руу чиргүүл унах үеэр таван хүн гэмтэж бэртсэний нэг нь хүүхэд аж.

Орон нутгийн аврах албанаас мэдээлснээр гэмтэж бэртсэн хоёр хүний биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Үүний өмнө дэлхий дахинд олон нийтийн арга хэмжээний үеэр шахцалдаан үүсэж, хүмүүсийн амь эрсэдсэн тохиолдол БНСУ-ын Сөүл хот болон Их Британийн Лондон хотод гарсан билээ. Сөүл хотын Итэвон дүүрэгт Сүнсний баярын үеэр болсон шахцалдаанаар 158 хүн амиа алдсан бол Лондонд тоглолтын үеэр шахцалдаан үүсэж, 10 хүн гэмтэж бэртсэн юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top