Цагаан сарын өмнө Хятадад ЦАР ТАХЛЫН ОРГИЛ ҮЕ эхэлнэ

2023 оны 01 сарын 10

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан ковидын нөхцөл байдал дэлхий дахинд болон БНХАУ-д ямар байгаа талаар мэдээллийг өглөө.

Энэ үеэр Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал ямар байгааг ХӨСҮТ-өөс онцлон мэдээлэв. 

Түүний өгсөн мэдээллээр Монгол Улсын хэмжээнд 2023 оны нэгдүгээр 7 хоногт нийт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх 7 хоногоосоо 50 хувиар буурсан тоо аж.

Сүүлийн өдрүүдэд өдөрт батлагдаж байгаа тохиолдлын тоо 10-аас бага болсон. 2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрөөс хойш ковидын шалтгаант нас баралт манай улсад бүртгэгдээгүй.

Өнөөдрийн байдлаар 34 хүн эмнэлэгт хэвтэж байна. 134 хүн гэрийн хяналтад байна. Эмнэлэгт хэвтэгсдийн 94 хувь нь хүндэвтэр, 6 хувь нь хөнгөн гэсэн эмнэл зүйн эрэмбэтэй байна.

Монгол Улсын хувьд энэ тохиолдлуудын "Омикрон"-ы дэд хувилбарын хувьд BQ1.2 хувилбар 92.5 хувьта, BQ1.1 хувилбар 2.5 хувьтай байна. Тэгэхээр BQ1 гэдэг дэд хувилбар нийлээд 95 хувийг эзэлж байгаа бол үлдсэн 5 хувь нь BA5 хувилбар байна.

Харин манай урд хөрш БНХАУ-д сүүлийн 24 цагт 34 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн гэдгийг ДЭМБ мэдээлжээ. Түүнчлэн барууны орны эрдэмтэд БНХАУ-д цар тахлын оргил үе 2023 оны нэгдүгээр сарын дунд үед тохиолдоно гэж тооцжээ. Энэ үед хоногт 3.7 сая хүн бүртгэгдэнэ. Үүнээс 10-14 хоногийн дараа нас баралтын тоо хамгийн өндөр тохиолдоно. Ингэхдээ 25 мянга орчим нас баралт бүртгэгдэнэ гэсэн тооцооллыг эрдэмтэд хийсэн байна.

БНХАУ-ыг хилээ нээж буйтай холбогдуулан ХӨСҮТ-өөс 2022 оны оны өмнө, арванхоёрдугаар сарын 27-нд хил нээх үйл ажиллагаатай холбоотойгоор санал дүгнэлтийг ЭМЯ болон УОК, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Ингэхдээ энэ санал дээр урд хөршөөс тавьж байгаа шаардлагыг манай талаас ижил тэнцүү тавих нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байна. 

Мөн урд хөршид нөхцөл байдал амаргүй байгаа учраас энэ нь Монгол Улсад яаж нөлөөлөх вэ гэдэг эрсдэлийн үнэлгээг ХӨСҮТ, УОК, ЭМЯ, ОБЕГ, ГЕГ, ЗӨСҮТ, НЭМҮТ, ДЭМБ гэсэн олон салбар хамтарч хийжээ.

Эрсдэлийн үнэлгээний дүгнэлт "ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ" гэж гарсан байна.

Тэгэхээр БНХАУ-д цар тахлын оргил үед буюу нэгдүгээр сарын дундуур Хятадын цагаан сар болох бөгөөд мөн үетэй давхцан манай улсын иргэд цагаан сарын бэлтгэлээ хийж таарах нь. Учир нь туулай жилийн монголчуудын уламжлалт цагаан сар хоёрдугаар сарын 21-нд тохиох тул иргэдийг коронавирусний халдвараас сэргийлж, хувийн сахилга батаа дээшлүүлэхийг анхааруулж байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.183.135) 2023 оны 01 сарын 10

hujaa tsagaan sartaigaa turgen tonilj daldarch uz

0  |  0
(66.181.183.135) 2023 оны 01 сарын 10

fk china

0  |  0
Top