Пике Шакирагаар дахин даажигнав

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17

Испанийн хөлбөмбөгч Пике, Колумбийн дуучин Шакира нар 12 жил хамт байсны эцэст 2022 оны зургаадугаар сард салсан билээ. Хосууд эв найрамдалтай салсангүй, одоо болтол нэг нэгэндээ дайсагнасан хэвээр байгаа.

Хамгийн сүүлд Шакира шинэ дуу хийж, Пике рүү дайрсан. Шинэ бүтээлдээ тэр “Намайг орлогчтойгоо сайхан байхыг хүсье. Чи Ferrari-г Twingo-гоор (Renault машины загвар), чи Rolex-ийг Casio-гоор сольсон” гэх зэргээр дуулсан билээ.

Энэ нь Пикегийн шинэ амраг 23 настай Клара Чиаг доромжилсон гэмээр хэрэг байв.

Мэдээж хэл амтайгаараа алдартай Пике зүгээр суусангүй. Тэрээр Испанийн Kings League медиa лигийн арга хэмжээнд оролцож байхдаа шууд эфирээр Casio цаг зүүснээ харуулсан. Дараа нь тэр “Манай лиг энэ брэндтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан. Casio бол бүх амьдралын турш зүүх цаг” гэж ярьсан байна.

Харин энэ удаа Пике Twingo машин унаж үзүүллээ. Тэрээр ажилдаа ирэхдээ хямд Renault Twingo хөлөглөсөн байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(41.79.219.206) 2023 оны 01 сарын 21

МАШ ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ Танд банкууд таалагддаггүй, танд төсөл байгаа, танд санхүүжилт хэрэгтэй, бизнестээ хөрөнгө оруулахад хөрөнгө хэрэгтэй. Зээлийн болон санхүүжилтийн бүх хэрэгцээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл надтай холбоо барина уу. Холбоо барих: fabienalicio@gmail.com

0  |  0
Top