Б.Мөнх-Од: Нүүрсний хэрэгт холбогдсон Н.Удаанжаргалыг авчрах ажиллагаа эхэлсэн

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

Улсын Ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас өнөөдөр (2023.01.18) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах оношилгоонд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од яллаг дүгнэлт үйлдэгдэж, шүүхэд шилжсэн зарим хэргийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэр дундаа Хөгжлийн банк, нүүрсний хулгайтай холбоотой хэд хэдэн асуудлыг дурдлаа.

Тухайлбал нүүрсний хэрэгтэй холбоотойгоор тэрбээр "Нүүрсний хэрэгт одоогоор 92 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Үүнээс 44 нь нийтийн албан тушаалтан, 48 нь аж ахуй нэгжийн компанийн гүйцэтгэх удирдах албан тушаалтан бусад иргэд байна.

Нүүрс олборлолт тээвэрлэлт худалдан авах ажиллагаатай холбоотой хэргүүдэд 25, цагдаагийн байгууллагаас 78 буюу нийт 103 мөрдөгч дээрх хэргийг шалгаж байна. Өнгөрсөн хугацаанд 7457 хүнээс гэрчийн мэдүүлэг авч 331 үзлэг 142 нэгжлэгийн ажиллагаа явуулж, цагдаагийн байгууллага 90 гаруй мянган цаасан суурьтай баримт, АТГ 574 хавтас цаасан баримтыг хураан аваад байна" гэв.

Түүний энэхүү тайлантай холбогдуулан сэтгүүлчид асуулт асууж, хариулт авсан юм.


-Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон “Тавантолгой төмөр зам” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалыг хэзээнээс Монголд авчран шалгах вэ?

-АТГ, цагдаагийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэг явж байна. Үүнтэй холбогдуулан Н.Удаанжаргалыг Монгол Улсад ирүүлэх ажиллагааг холбогдох ажлыг хуулийн байгууллага хийж байна.

-Нүүрсний хэрэгт 17 хүний нэр холбогдоод байгаа. Тэр дотор таван УИХ-ын гишүүн багтсан гэж АТГ-аас зарласан. Одоогоор хэдэн гишүүнийг яллагдагчаар татсан бэ?

-Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан.

-Иргэн С.Батдөлд холбогдох хэргийн яллах дүгнэлт юу гэж хийгдснийг тодруулмаар байна?

-Иргэн С.Батдөлд татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан байж болзошгүй хоёр үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хураагдсан мөнгөний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явагдаж байна. Энэ хэргийг цагдаагийн байгууллага болон АТГ-ын хамтарсан баг шалгаж байгаа.  Мөрдөн шалгах ажиллагаа явцад хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсвэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдвол АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт өгнө. Уг мөрдөгчийн саналыг хяналтын прокурор хянаад үндэслэлтэй хэмээн үзвэл Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татна.

-Нүүрсний гэх хэрэгт дөрвөн хэргийг шүүх рүү шилжүүлсэн гэж та хэллээ. Яг ямар хэргийг шилжүүлсэн юм бол?

-АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтан А, М нарт холбогдох нүүрс тээвэрлэлтийн баг үүсгэх, нүүрс тээвэрлэлттэй холбоотой давуу байдал бий болгож, үүний хариуд хахууль авсан гэх хэрэг байгаа. Мөн АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтан Б нь нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын машин тээврийг үзлэгт оруулахгүйгээр шууд тэнцүүлсэн гэх хэрэг байна. “Эрдэнэс силвер” компанийн гүйцэтгэх захирал дэд захирал нарт холбогдох хахууль  авсан гэх Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэг байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ринчинболд(124.158.64.50) 2023 оны 02 сарын 15

зоригийгоо алчихаад тансаглаад явж байдаг элбэгдоржийг баривчлах цаг болсоон.хүрэсүх элбэгдоржоос айгаад үхчих гээд байдаг. сү.батболдод хамаг учир байна уу сү. батболд элбэгдорж хоёр нууцхан хааяа уулзаад мориндоо мордоод хоёр тийшээ давхиад алга болдог гэсэн баримт байдаг

0  |  0
зочин(202.55.191.194) 2023 оны 02 сарын 14

ЭЭТ-ХХК ажилчид дотор сонгон шалгарууулат хийх хэрэгтэй хуурамч допломтой залуучуудын холбооны ажил хийдэггүй улс төр ярахаас өөр мэдлэггүй Ган-хуягын хүмүүс их бгаа шүү

0  |  0
Эх оронч(202.21.109.117) 2023 оны 01 сарын 20

Авчрах хэрэгтэй. Жонхуу Баттулгыг одоо баривчлах хэрэгтэй.

0  |  0
Top