Азийн олимпын зөвлөлөөс өчигдөр (2023.01.26) ОХУ, Беларусын тамирчдад есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд Хятадад болох Азийн наадамд оролцох санал тавьсан.
ОХУ-ын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили энэ талаар РИА агентлагт ярилцлага өгөхдөө “Биднийг хүлээн авах бэлтгэл хэр хангагдсанаас шалтгаална. Хэрэв тийм боломж олгох юм бол манай бөхчүүд эргэлзэх зүйлгүй Азийн наадамд оролцоно. Олон улсын түвшинд барилдах боломж болгоныг ашиглана. ОУОХ-ноос болно, болохгүй гээд тодорхой зүйл юу ч хэлэхгүй байгаа. Биднийг олимпод оролцуулах эцсийн шийдвэрийг хурдан гаргах хэрэгтэй байна” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
tamirchid yamar xamaatai yum orj l baug