Ален Делоны гэрт хүн буудууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 14

Женев хотод орших Ален ДЕЛОНы гэрээс түүний 17 настай хүү Ален-Фабьен цагдаагийнханд саатуулагджээ. Францын кино од Ален Делон үүгээрээ багагүй дуулианд өртөх боллоо. Тэр орой болсон үдэшлэгийн үеэр Ален-Фабьен найзуудтайгаа муудалцжээ. Залуус эхэндээ маргалдаж байснаа сүүлодээ галт зэвсэг гаргахдаа хүрчээ. Нэрт жүжигчиний гэрт хадгалагдаж байсан гар буугаар хэн буудсан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд тэнэсэн суманд нэг бүсгүй хэвлийдээ шархдсан байна. Ален Делоны хувьд хүү нь хохирогчийг буудаагүй, яагаад түүний буу цэнэгтэй байсныг ч мэдэхгүй хэмээн мэдүүлээд байгаа гэнэ. Ямартаа ч хэрэг үйлдсэн этгээд наад зах нь гурван жилийн ял авах ажээ. Ален-Фабьений хувьд хар тамхиний эмчилгээ хийлгэж байсан нь дайр нь дээр давс нэмсэн хэрэг болж байна.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top