Энэ сарын 8-12-нд Улаан-Үд хотын Спорт цогцолборт Монгол, Буриадын Цагаан сарын “Шидэт Цагаан Сар” үзэсгэлэн худалдаа болно. Үзэсгэлэнд Монгол, Буриадын нийт 100 компани бараагаа танилцуулж, хямдралтай үнээр худалдаалах гэнэ.
Буриадын Аж үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын дэд сайд Виталий Хамарханов “Үзэсгэлэнгийн гол зорилго нь уламжлалт нөхөрсөг хөршийн харилцааг хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаа, бараа солилцоо, харилцан ашигтай худалдаа, ажил хэргийн гэрээ байгуулах явдал. Манай бизнес эрхлэгчид монгол түнштэй болох, гэрээ хэлэлцээр байгуулах сонирхолтой байгаа. Монголоос APU холдинг, Gobi, Eermel зэрэг компани оролцоно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )