Турк улсад болсон газар хөдлөлттэй холбоотойгоор тус улсад суух Монгол Улсын Элчин Сайдын яамнаас мэдэгдэл гаргалаа.
Уг мэдэгдэлд "БНТУ-д газар хөдлөлт болсон бүс нутаг болох Газиентэп хотод байгаа дахин хоёр монгол иргэнтэй холбоо тогтоогоод байна. Тухайн бүс нутагт манай улсын дөрвөн иргэн байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэйгээ тогтмол холбоотой байгаа. Нэг иргэнийг Истанбулрүү нүүлгэн шилжүүлж байна. Газар хөдлөлтийн улмаас дээрх иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй болно.
БНТУ-д болсон газар хөдлөлттэй холбогдуулан өнөөдөр өглөө ГХЯ-ны удирдлагууд шуурхай хуралдаан хийсэн бөгөөд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх асуудлаар санал боловсруулж УОК болон Шадар сайдад танилцуулсан. Газар хөдлөлт болсон бүс нутагт манай улсын хоёр иргэн байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байна. Газар хөдлөлтийн улмаас дээрх иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй болно. БНТУ-д нийт 6000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас оюутан 290, 0-16 насны хүүхэд 150, бусад нь ажил хөдөлмөр эрхэлж байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )