Ливан улс Сирид зориулж агаарын хил, боомтуудаа нээлээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Ливан хөрш зэргэлдээх Сирид үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг шуурхай хүргэх боломжоор хангах зорилгоор өөрийн агаарын хил болон боомтуудаа нээжээ.

Ливаны Зам тээврийн сайд Али Хамиегийн мэдэгдсэнээр, Дамаскийн эсрэг АНУ болон Европын Холбооны хориг арга хэмжээ үйлчилж байгаа тул ихэнх улс орон, олон улсын байгууллагууд Сирийн эрх баригчидтай шууд харилцахаас зайлсхийж байгаа учир ийм шийдвэр гаргажээ. Ливаны Засгийн газрын шийдвэрийн дагуу Сирид зориулсан тусламж, техник ачсан усан хөлгүүдийг татвараас чөлөөлж байгаагаас гадна агаарын ачаа тээврийн хувьд мөн ийм хөнгөлөлтүүдийг үзүүлж байна. Ливаны зүгээс Сирид аврагч, инженер болон сайн дурынхны багаа илгээгээд байна.

Ливаны Засгийн газрын төлөөлөгчид лхагва гарагт Сирид айлчилж, шуурхай тусламж үзүүлэх асуудлыг Сирийн талтай хэлэлцэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(43.242.243.53) 2023 оны 02 сарын 08

Ливанууд хүнээрээ л байгаа юм байна

1  |  0
Top