Австралийн Сидней хотод аялан тоглолтоор ирсэн Лэди Гага тус хотоос яван явтлаа хар цагаан өнгөөр дагнан хувцаслалаа. Тэрээр энэ удаад нарны малгайг цоолж, цоорхойгоор нь замаа харан явсан юм. Түүний энэхүү содон гоёлын нэг хэсэг нь урт хар хүрэм, тэнгэр баганадсан өндөр өсгийт. Шүтэн бишрэгчдийнхээ дунд орсон Хатагтай “Бандааш” хүрмээ тайлан биеийнхээ хэлбэрийг мөн гайхуулаад авсан.
25 настай, жудас дуучин маань тоглолт өндөрлсний дараагаар өөрийнхөө твиттерт: Тоглолт гайхалтай боллоо. Шүтэн бишрэгчидтэйгээ үүрд хамт байх болно. Удахгүй ээлжит дуулианаа тарина. Тэр болтол хүлээгээрэй гэжээ.
Лэди Гага Австралид ирэхдээ л хар цагаанаар дагнан хувцасласан бөгөөд ойрын хугацаанд хар цагаан өнгөөр дагнан хувцаслах бодолтой байгаагаа өөрийн твиттертээ бичсэн байна.
А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )