Сүүлийн үед цахим ертөнцөд маш их хандалт аваад байгаа нэгэн видео бичлэг байна. Испанийн хөлбөмбөгч Жерар Пике найз бүсгүй болох 22 настай Клара Чиатай ресторaнаас хөөгдөн гарч байгаа бичлэг гэнэ.
XclusivasTV сувгийн мэдээлснээр Пике, Чиа хоёр Барселона хотын нэгэн япон хоолны газар зоог барих гэсэн боловч рестораны эзэн нь Шакирагийн фэн болж таарчээ. Эзэн хосыг гарч явахыг шаардсанаас гадна үйлчлэгч нар нь тэдний ширээг үйлчлэхээс татгалзсан байна. Ингээд Пике найз бүсгүйгээ дагуулаад гарахаас өөр аргагүй болжээ.
Сэтгэгдэл ( 0 )