Украйны Киев хотын амьтны хүрээлэнд анх удаа хоёр толгойтой могойг олон нийтэд зориулан үзүүлж байна. Сказка буюу Шидэт үлгэр хэмээх энэхүү хоёр толгойтой могой нь одоогоор амьтны хүрээлэнгийн ажилтан Дмитрий Ткачовын халамжид байгаа юм. Тэрээр: Сказка хэдийгээр нэг ходоодтой ч хоёр толгойтой болохоор их иддэг. Толгой бүр нь хоолоо төвөггүй иддэг. Тэнгэрийн энэ амьтнаа бид 9-р сарын 20-д хүртэл олон нийтэд үзүүлэх болно гэсэн байна.
А.Баярмаа
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )