Талибууд эмэгтэйчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

“Талибан” хөдөлгөөнийхөн Парван мужид эмэгтэйчүүдийн үсчин, гоо сайхны бүтээгдэхүүний хэрэглээнд зарим хязгаарлалт тавьжээ.

Эмэгтэйчүүдийн үсчин исламын хуулийг сахиж, угаалгын өрөөтэй байх ёстой бол гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь ёс зүйн доройтолд хүргэдэг хэмээн мэдэгдэлд онцолсон байна.

“Талибан” хөдөлгөөн Афганистаны төрийн эрхэнд гарснаас хойш эмэгтэйчүүдийн эсрэг олон хориг тавиад байна. Тэд цэцэрлэгт хүрээлэн, спорт заал, нийтийн халуун усны газар орох эрхгүй болсон. Мөн эмэгтэйчүүдийн сурах эрхийг хязгаарласан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top