АНУ талибуудыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

АНУ дэлхийн хамтын нийгэмлэгт хандан олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлтэл “Талибан” хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалж байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Афганистаны асуудал Нью Йорк хотноо болж өнгөрсөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы өндөр түвшний долоо хоногийн хүрээнд болсон уулзалтуудын гол сэдвүүдийн нэг байсан гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Түүний хэлснээр, талибууд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, дэмжлэг авах эсэх нь гол гол салбарт хүлээж буй үүргээ биелүүлэхээс шалтгаална гэж Блинкен мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, АНУ дэлхийн бүс улс оронд хандан энэ тал дээр нэг байр сууриас хандахыг  уриалж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top