АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Киевт гэнэтийн айлчлал хийж, цэргийн тусламжийн асуудлыг хэлэлцжээ. Энэ нь Украинд дайн эхэлснээс хойш түүний хийж буй хоёр дахь айлчлал юм.
Киевт тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нартай уулзсан байна. Уулзалтын үеэр Блинкен украйнчуудын гайхалтай эр зориг, тэсвэр тэвчээр сөрөг довтолгооныг амжилтад хүргэж байна гээд амжилтад хүргэж буй хамгийн гол шалтгаан нь украйнчууд эх орныхоо төлөө тулалдаж байна гэж мэдэгджээ. В.Зеленский АНУ Украиныг өндөр нарийвчлалтай зэвсгээр хангаж байгаа нь Оросын цэргүүдийн 15-20 удаагийн оролдлогоор хийх зүйлийг Украины цэргүүдэд нэг удаа буудаж, байгаа онох боломж олгож байна гэж онцолжээ.
Талууд АНУ Украин болон хөрш зэргэлдээх орнуудад 2.7 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Үүнээс гадна пүрэв гарагт Пентагоны тэргүүн Ллойд Остин Украинд 675 сая ам.долларын багц тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн билээ.
Уулзалтын дараа Энтони Блинкен хүүхдийн эмнэлэгт зочилж, дайнд өртсөн газруудад очжээ.
Сэтгэгдэл ( 1 )
АН намыг дагавал Украйн шиг болох юм байна шүү, ээ бурхан минь….