“Талибан” бүлэглэлийн толгойлогч асан Муллах Мохаммед Омар Афганистан дахь АНУ-ын цэргийн баазаас холгүй амьдардаг байжээ.
Бетте Дамын “Муллах Омарын нууцлаг амьдрал” номд дурдсанаар, АНУ-ын үзэж байсанчлан Омар хэзээ ч Пакистан улсад орогнож байгаагүй гэнэ. Тэрбээр өөрийн төрсөн Забул муж дахь АНУ-ын довтлох ажиллагааны гол баазаас ердөө гурван миль буюу 4.83 км зайд амьдардаг байсан гэж тус номд бичжээ.
Нидерландын сэтгүүлч Дам уг номоо бичихэд таван жил зориулж, “Талибан” бүлэглэлийн гишүүдийг эрэн сурвалжилж, тэд нараас ярилцлага авчээ. Тэрбээр Омарын бие хамгаалагч болох Жаббар Омаритай ярилцаж байсан аж. Омари 2013 онд өвчний улмаас нас бартал нь Талибуудын толгойлогчтой хамт байсан гэнэ.
Есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны дараа толгой нь 10 сая ам.доллараар үнэлэгдээд байсан Омар нэгэн байрны нууц өрөөнд амьдарч байсан бөгөөд АНУ-ын хүчнийхэн тус байранд нэгжлэг хийсэн ч, түүний нууц өрөөг олж чадаагүй байна. Энэ явдлын дараа тэрбээр нэг мянга гаруй цэрэг байрлаж байсан АНУ-ын цэргийн баазаас 4.83 км зайд орших өөр байр луу нүүжээ. Зохиогчийн бичсэнээр, Омар ВВС агентлагийн пашто хэл дээрх мэдээ уншиж, мэдээлэл авдаг байжээ. Хүчнийхний үзэж байсанчлан Омар нуугдмал байдалд байхдаа “Талибан” бүлэглэлийг удирдаж чадаагүй гэнэ. Гэхдээ түүнийг Катар дахь Талибуудын төлөөлөгчийн газар байгуулахыг баталсан хэмээн үздэг. Одоогийн байдлаар, АНУ-ын тал Талибуудын удирдагчидтай Афганистан дахь удаан хугацааны дайныг төгсгөх талаар яриа хэлэлцээ хийж байгаа билээ.
Өнгөрсөн сард голланд хэлээр хэвлэгдэн гарсан Бетте Дамын ном удахгүй англи хэлээр гарах гэнэ.
Сэтгэгдэл ( 4 )
гайхалтай хүн байжээ
гайхалтай хүн байжээ
АНУ-ын Цэргийн баазын Хамар доор нь байсан байна ш дээ тэгвэл