Туркт үерийн улмаас 15 хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

Туркийн зүүн өмнөд хэсэгт үерийн улмаас 15 хүн амиа алдсан талаар тус улсын Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгджээ.

Үерийн үеэр Адыяман хотод хоёр хүн, Шанлыурфа хотод 13 хүн амиа алдсан байна.

Сураггүй алга болсон таван хүнийг хайж байгаа аж.

Туркийн Хөдөө болон ойн аж ахуйн сайд Вахит Киришчийн мэдэгдсэнээр Туркт газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол ойролцоогоор 80 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Газар хөдлөлтийн дараах эрж хайх-аврах ажиллагаа нь хамгийн том аврах ажиллагаа болжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top