Германы нэртэй хэвлэлийн магнат Лео Кирх 84 насандаа хорвоог орхижээ. Bild сэтгүүлийн мэдээлсэнээр тэр Мюнхен дэхь гэртээ ойр тойрныхоо хүмүүсийн гар дээр амьсгал хураасан байна. Кирх 1926 онд Баварийн нэгэн дарсны эзний гэр бүлд төржээ. 1952 онд Мюнхений Их сургуулийг төгссөнөөсөө хойш телевиз, хэвлэл мэдээллийн салбарт бүхийл амьдралаа зориулжээ. Тэрээр Германы канцлер асан Хельмут Колийн дотны анд байв
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )