Тус улсын армийнхан түүхэндээ хамгийн том хэмжээтэй коноплигийн үүр уурхайг олжээ. Эргэн тойронд нь кактус тарьж, тусгайлан далдлан халхалсан маш том коноплигийн талбайг Америкийн хилээс 300 км-т өмнөд зүгт Доод Калифорни мужаас илрүүлжээ. Энэ талбайгаас “ургац хураасан” бол ойролцоогоор 160 сая доллараар үнэлэгдэх 120 тн марихаун гаргаж авах байжээ. Цагдаагийнхан тус талбайн эзэн гэх зургаан сэжигтэнг саатуулж мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлжээ.
Р.Слава
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )