Холливуд факт: Эндхийн оршуулгын газарт ч кино гаргадаг

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 17
  • Холливудын бэлэг тэмдэг 1923 онд бий болсон. Гэхдээ энэ нь дэлхийн од үйлдвэрлэгчийн нэр байгаагүй аж. Харин Лос-Анжелесийн шинэ орон сууцны хорооллын нэр байв. Эхэндээ HOLLYWOODLAND гэсэн урт үг байсан гэдэг. Харин  хагас жил орчим хуагцаанд босгосон нэрээ Холливудын киноиндустрид хэвээр нь үлдээсэн байна.
  • Британийн жүжигчин Пег Энтуисл Холливудад орж чадаагүйдээ гутран самбаруудын «H» үсгэн дээрээ үсэрч амиа хорложээ.
  • Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Оскарын барималыг модоор хийж гипсээр бүржээ
  • Анхны алдарын одыг хошууг 1960 оны хоёр сард Жоан Вудвардад зориулан байршуулжээ
  • Энд нийтдээ 2600 таван хошуу бүхий од байдаг.  Кирк Дуглас, Жеймс Стюарт, Жин Отри болон Грегори Пек нар тус бүр дөрвөн одтой
  • Микки Маусын ч од бий
  • Жин Отри бол бүх төрлийн таван од болон бэлэг тэмдэгийн эзэн болсон цорын ганц эрхэм
  • 2001.11 сард Холливудын зүрхэнд 3000 хүний багтаамжтай «Кодак» театр (Kodak Theatre) байгуулагдсан. Зөвхөн энд л «Оскар»-ыг гардуулдаг
  • Энд киног хаан ч үзүүлнэ. Ханан дээр% зурагт хуудсаар, том жижиг дэлгэцээр бүр оршуулгын газарт нь ч кино гарч байдаг
  • Hollywood Forever Cemetery хэмээх оддын оршуулгын газар бий
  • “Холливуд инээмсэглэл” гэдэг ойлголтыг анх Францын стоматолог Чарльз Пинкус гэгч бий болгожээ. Пинкус нь оддын шүдний эмч билээ. Тэрээр Жуди Гарлэнд, Ширли Темпл, Элизабет Тейлор, Барбара Стенвик, Фред Астер гээд олон зуун алдартны амны хөндийг эмчилсэн нэгэн.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top