“Тавантолгой түлш” ХХК таван жилийн ойгоо тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдын дунд химийн хичээлийн олимпиадыг тус дүүргийн Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын 122-р сургуульттай хамтран зохион байгууллаа.
Олимпиадад Сонгинохайрхан дүүргийн Шинэ мэдлэг сургууль, 151-р сургууль, 152-р сургууль, 154-р сургууль, 121-р сургууль, 9-р сургууль, Хөгжил цогцолбор сургууль, Тольт сургууль, 124-р сургууль, 105-р сургууль, Өнөр цогцолбор сургууль, 106-р сургууль, 107-р сургууль, 42-р сургууль, 143-р сургууль, 76-р сургууль, 65-р сургууль, Ирээдүй цогцолбор сургууль, 67-р сургууль, 122-р сургууль, 153-р сургууль, 62-р сургууль гэсэн нийт 22 сургуулийн 98 сурагч оролцлоо.
Олимпиадын 1-р байранд Өнөр цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Х.Цэрэннадмид орсон бол 2-р байрыг Өнөр цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Д.Оргил, 3-р байрыг 153-р сургуулийн 12а ангийн сурагч П.Булганзаяа эзэллээ. Мөн тусгай байрыг Ирээдүй цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Х.Болор, Тольт сургуулийн 12б ангийн сурагч О.Болд, Ирээдүй цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Т.Энхзул нар эзэллээ.
Тэргүүн байр эзэлсэн сурагчийг 1,500,000 төгрөгөөр, дэд байр эзэлсэн сурагчийг 1,000,000 төгрөгөөр, гутгаар байр эзэлсэн сурагчыг 500,000 төгрөгөөр, тусгай байранд орсон сурагчдыг 200,000 төгрөгөөр тус тус шагналаа.
Мөн энэ үеэр Дэйл Карнеги төвийн илтгэгч багш Н.Хаш-Эрдэнэ олимпиадад оролцсон сурагчдад харилцааны ур чадвар, мэргэжил сонголт, ирээдүйн карьер болон амжилтын талаар илтгэл танилцуулж сонирхолтой яриа өрнүүлсэн юм.
Тавантолгой түлш компани энэ олимпиадыг химийн хичээлийг сонирхон, дагнан суралцаж, энэ чиглэлээр их, дээд сургуульд элсэхээр төлөвлөж буй сурагчдыг дэмжих зорилгоор, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгууллаа.
Сэтгэгдэл ( 0 )