53 нас хүрч буй дуучин Б.Сарантуяагийн АМЬДРАЛЫН ДҮРЭМ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 20

 

Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн төрсөн өдөр өнөөдөр (2023.04.20) тохиож байна. Энэ жил 53 нас хүрч байгаа түүний тухай сонирхолтой фактуудаас хүргэе. 

 

Түүний дуунуудад хайр, дуу, сэтгэл, шинэ хэмээх үгс хамгийн их давтагджээ. 

 

 

Тэрээр өөрийгөө хамгийн үнэнч шүтэн бишрэгчидтэй дуучин гэж боддог. Энэ тухайгаа "Би өөрийгөө хамгийн үнэнч фэнүүдтэй дуучин гэж боддог. Миний үе үеийн фэнүүд Сараадаа үргэлж эрч хүч энерги, цаг зав, хөрөнгө мөнгө бүгдийг нь зарцуулж чаддаг. Тийм учраас магадгүй миний оршин тогтнох үндэс маань фэнүүдтэй салшгүй холбоотой гэж боддог юм" гэжээ. 

 

 

Б.Сарантуяагийн хамгийн дургүй хичээл биеийн тамирын хичээл байжээ. Энэ тухайгаа тэрээр "Дунд сургуульд байхдаа би биеийн тамирын хичээлд тааруухан байсан. Арай л гэж сайн дүн авна. Ганц дургүй хичээл минь байсан. Долоодугаар ангид байхдаа шарлаад биеийн тамирын хичээлд орохоо больсон" хэмээж байсан удаатай. 

 

 

Түүний хүндэлдэг улс төрч нь дотоодоос Ж.Батмөнх, гадаадаас БНХАУ-ын Зянь Зе Минь".

 

 

Залуу дуучдаас Б.Сарантуяагийн таалалд хамгийн ихээр нийцсэн нэгэн бол дуучин Чойжоо. Тэрээр "Чихийг минь баясгадаг уран бүтээлч бол залуу дуучин Б.Чойжилсүрэн буюу Чойжоо. Бидний хамтарсан “Хаврын ганц улиас” дуу жинхэнэ монгол этник дуу болж чадсан. Энэ гайхалтай дууг бэлэглэсэн түүнд баярладаг" хэмээжээ. 

 

 

Б.Сарантуяа жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг тоглолтоо  "Saraa's live concert” нэртэйгээр энэ сарын 29-ний өдөр "UG Arena"-д зохион байгуулахаар болжээ. 

37 дахь жилдээ уран бүтээл туурвиж буй тэрээр Монголын хөгжмийн салбарт фонограммыг халж, амьд хөгжимтэй дуулах үндсийг тавьсан рок, поп, жааз, этник зэрэг бүхий л урсгалаар дуулдаг нэгэн. 

Анх ая зохиогч, продюсер Б.Ангирмаагийн санаачилгаар зохион байгуулж эхэлсэн уг тоглолтод нийтдээ 30 гаруй уран бүтээл эгшиглэнэ. Бүх насны сонсогчдодоо зориулан дуулах түүний төрсөн өдрийн баярыг хамтдаа хуваалцахаар бусад хамтлаг, дуучид ч мөн ирэх гэнэ лээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZZZZZ(176.78.159.219) 2025 оны 03 сарын 13

Garchigaa buruu ugchee zailuul,Saraagaas ulger jishee avah yum baihgui l bolov uu.

1  |  0
Zochin(66.181.161.123) 2025 оны 03 сарын 13

Ene negvyum odo boli boli

1  |  0
zochin(49.98.116.101) 2025 оны 03 сарын 13

ene haymchig avgain durem gej hun avhaar yum bdag yum bolov u⁉️ ardtumen.r tejeelgej nasaa barlaa neg hund ard iin ergend handaviin toglolt hiij tusalsan bol ene avgaig hundleh bailaa da ami bodog urlagiihan odoo ard tumen bidend hereg bna hund ued ardtumen dee tusalj buyn hiij uls ornii hugjuld gavyagui uls hereg bna hagarj delbergej bga avgain durem hun avj surah yum bga yum ardtumend buyan hiihgui bol thachaa da

2  |  0
Top