Бразилын зүүн хойд хэсэгт аадар бороо орж, үер болсны улмаас 5000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Баия мужийн Иргэний хамгааллын удирдах газраас даваа гарагт мэдээлснээр 5096 хүн нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдсан байна.
Үерийн улмаас 16 хүн орон гэргүй болжээ.
Бразилд өнгөрсөн хоёрдугаар сард үер, хөрсний гулгалт болоход Сан-Паулу мужид 59 хүн амиа алдсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )