Зуны олимп 8 тэрбум долларын орлого оруулна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Ирэх онд Их Британийн нийслэл Лондон хотод зохион байгуулах Зуны Олимпийн наадам тус улсын эдийн засагт 5 тэрбум фунт буюу 8 тэрбум долларын нэмэлт орлого оруулна. Олон улсын “Виза” компанийн Европ дахь салбарын шинжээчид ингэж таамаглаж байна. Тэдний үзэж байгаагаар хүн төрөлхтний спортын энэ наадам нь болж өнгөрснөөсөө хойш гурван жилийн турш Британийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлсээр байх болно. Ялангуяа, аялал жуулчлалын салбарт эерэгээр нөлөөлж, ажлын байр болон зах зээл дээрх эрэлтийг нэмэгдүүлэх ажээ. Харин тус улсын жижиглэнгийн худалдааны томоохон дэлгүүрүүдийн орлого 295 сая доллараар өсөх ба 17900 ажлын байр шинээр бий болно гэж “Виза” компанийн шинжээчид тооцоолж байна. Олимпийн наадам зохиогдох долоо хоногийн хугацаанд 1.2 тэрбум долларын шууд ашиг орох ажээ.

Шинжээчид өмнө нь Олимпийн наадмыг зохион байгуулж байсан улсуудын эдийн засгийн үзүүлэлтэд үндэслэн дээрх тооцоог гаргасан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top